Thursday, August 14, 2014

 Монголын анхны триллер төрлийн кино болох “Орлон тоглогч” өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. “Ноён Филм энтертаймент”-ийн анхны бүтээл болон төрж буй “Орлон тоглогч” кино нь монголд триллер төрлийн анхны бүтээл гэдгээрээ онцлог. Энэ тухай уг киноны зохиолыг бичиж найруулсан найруулагч В.Агар “Би энэ төрлийн уран бүтээлийг барьж аван, анхдагч бүтээл хийсэн гэдгээрээ азтай ч ололттой, алдаатай зүйл олон байлаа. Энэ төрлийн бүтээл манай хөрш ОХУ-д илүү хөгжсөн. Бид Орос школоор суралцаж төгссөн нь илүү ойр байсан байх. Киноны зураг авалтаа сайн зураглаач, зураач нарын хүчинд хослон тоглох аргаар бүтээсэн” хэмээн нээлтийн үеэр сэтгэгэдлээсээ хуваалцсан юм.

“Орлон тоглогч” кинонд жүжигчин Б.Батжаргал, Б.Баярмаа нар тоглосон бөгөөд  зураглаачаар З.Золбаяр, А.Азбаяр, эвлүүлгийн найруулагчаар Ш.Мөнхбат, дууны найруулагчаар О.Нарангэрэл тус тус ажиллажээ. 
 

Орлон тоглогч МУСК [ Шууд үзэх ]

  • Нийтэлсэн: Unknown
  • Киног үзсэн:
  • Ангилал:
  • 0 сэтгэгдэл:

    Post a Comment

     
    Copyright © Mykinos | Templateism.com | WPResearcher.com | Blogger Templates